• Утас: +976-7272 2122
  • И-мэйл: info@house-expo.mn

Түрээслүүлэх үйлчилгээ


Бид Улаанбаатар хотод байгаа гадаадын элчин сайдын яамд, олон улсын байгууллага, гадаадын компаниудтай нягт хамтран ажиллаж, тэдгээрийн ажилтан албан хаагчдыг тохилог орон байраар хангадаг. Улмаар манай хамт олон үйлчлүүлэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцсэн удаан хугацааны найдвартай үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Та үл хөдлөх хөрөнгөө хөлслүүлэх, түрээслүүлэх бол манай хамт олон Танд дараах багц үйлчилгээг санал болгож байна.

 

  • Тухайн үл хөдлөх хөрөнгийг хөлслүүлэх, түрээслүүлэх зөвлөгөө өгөх
  • Зах зээлийн үнийн судалгаа хийж танилцуулах
  • Цахим танилцуулга бэлтгэн сурталчлах
  • Түрээсийн нөхцөлүүдээр зөвшилцөлд хүрэх
  • Түрээсийн гэрээг хийх, шаардлагатай бол англи хэл дээр
  • Хөрөнгөө түрээслэгч, хөлслөгчид хүлээлгэн өгөх,
  • Хөрөнгийн нөхцөл байдлын болон тавилгын зургууд бүхий тайлан хийх
  • Түрээсийн хугацааны арчилгаа, үйлчилгээ үзүүлэх
  • Түрээсийн төлөлтийг хариуцах
  • Хувь хүний орлогын албан татварын зөвлөгөө мэдээлэл өгөх
  • Хөрөнгийг эзэнд нь буцаан хүлээлгэн өгөх зэрэг үйл ажиллагааг явуулдаг.

Хэрвээ та орон сууц, хаус, зуслангаа хөлслүүлэх,  оффисоо түрээслүүлэх бол Хүсэлтээ илгээнэ үү.

Мөн бидэнтэй +976-99082350 утсаар холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

© House Expo 2022. All rights reserved.